Автомашинд улсын дугаар олголт нийслэлийн 18 цэгт хэвийн үргэлжилж байгаа гэж АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон мэдээлэв.
АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон:
-Улсын дугаар олгох бүртгүүлэх ЗТЯ-ны сайдын тушаал хэвээр мөрдөгдөж байгаа. Улаанбаатар хотын 18 цэгээр улсын дугаар олголт хэвийн явагдаж байгаа. Түүнчлэн 300-500 мянган төгрөг авч байгаа гэсэн мэдээлэл огт худлаа. Тийм зүйл байхгүй. Автомашины дугаарыг 730 мянгаар хязгаарлана гэдэг нь үнэн. Гэхдээ энэ тоондоо хүрээгүй байгаа. Иргэдийн хувьд эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй. Харин зарим банк бус болон банкнууд ажилтан албан хаагч байгууллагынхаа нэр дээр дуудлага худалдаагаар авсан дугаарыг хадгалж байна гэсэн мэдээлэл байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.