Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийн 48 цагийн хугацаатай хорьсон. Тухайн этгээдүүдийн хамаарал бүхий банкаар их хэмжээний мөнгө орж ирсэн. Энэ нь улс төрийн сонгууль, намын санхүүжилтийн мөнгө байж болзошгүй гэдэг асуудал нийгэмд гараад байгаа. Тэгвэл тус баривчилгааны талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэлгүй байгаа гэж хэллээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхэд хүчирхийлсэн асуудал болон цаг үеийн шинжтэй зарим зүйлсийг тодрууллаа.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-5Ш ажиллагааны хүрээнд ХЗДХ-ийн сайд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлыг ахалж ажиллаж байгаа. Иргэн Р.Базараатай холбоотой Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Европын сэргээн босголт хөгжлийн банканд 78 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой тус банкнаас ХЗДХ-ийн сайдад гомдол ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус гомдлыг барагдуулахаар ажилласан. Ингээд 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ асуудлаар шалгаж байгаа гэж хэлж чадахгүй.
Сэлэнгэ аймгийн цагдаа нар холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хохирогчийн талаарх мэдээлэл мөрдөн шалгах ажиллагааны явц нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа асуудалд гараад байгаа асуудалд ээж нь гомдол гаргасан байна лээ. Гэмт хэрэг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин их ялтай бүх насаар нь хорих ялаар шийтгэгдэнэ. Хохирогч хүүхэд цаашдаа амьдарна. Ирээдүйн амьдралыг нь бодох хэрэгтэй.
Миний бие 2024 онд сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн. Өөрийн сонгогдсон тойрог Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшинэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БЗД ийн 22р тойргоос гарсан.Энэ тойрогт юу бүтээв. Хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн. Амьдрал дээшилсэн тайлан тавиарай. Тэгвэл сонгоно