Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд "айлын амбаар шатаж байна" гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очжээ. Ингэхэд 3х2 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байжээ.
Энэ үеэр газын баллонууд олдож, алба хаагчид аюулгүй болгож, орчны аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Иргэд, олон нийт газ хадгалах нь гал түймрийн үед тэсэрч дэлбэрэх, алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хохироох, ойр орчинд аюулыг дагуулж байна.
Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд газыг ашиглахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд учрах аюулаас сэргийлж, ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.