СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-04-16

Дорноговь аймагт хүүхэд хөнөөсөн этгээдийн шүүх хурал болж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Дорноговь аймгийн Сайншанд сумын ...сургуулийн сурагч Д 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг Г гэгч автомашиндаа суулган авч явж, эзгүй газарт хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна. 

Тус хэргийн шүүх хурлыг энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр анхлан товлогдсон. Гэсэн ч хохирогч тал өмгөөлөгч авах хүсэлт тавьсан тул шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Шүүх хурлыг дахин товлосон бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт өнөөдөр эхэллээ.

Улсын яллагч яллах дүгнэлтээ уншиж, танилцуулсан бөгөөд одоо эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаагаар шүүх хурал үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.