СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-15

Эмийн сонсголд Т.Мөнхсайханы сайдаар ажилласан зургаан сарын ажил "үнэлэгдэв"

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Үдээс хойших хуралдаанаар “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт”ярьж байна. Уг асуудлаар 19 хүнийг гэрчээр дуудагдсаны нэг нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан юм.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан:

Эмийн сонсголд оролцох үеэрээ “Намайг сайдаар томилогдоход Эмийн сангууд ямар байсныг та бүхэн мэдэж байгаа. Хөнгөлттэй эмээ авах гэж настангууд хэдэн өдөр, хэдэн шөнө оочирлоод авч чаддаггүй. Ингэхдээ бүх эмч нар эмийн жор бичдэг. Бүх эмийн сангаар эм олгогддог. ” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

-Т.Мөнхсайхан сайдын хэлсэн үнэн. Намайг гэсэн Засаг даргаар ажиллаж байхад ахмадууд хөхөө өвлийн хүйтнээр хар өглөөгүүр эмээ авах гээд оочерлоод л… Өглөө 10.00 цаг гэхэд даатгалын хөнгөлттэй эм нь дуусчихна. Эмээ авч чадаагүй бөөн гомдол чирэгдэл болоод явдаг байсан. Энэ асуудал нэг үеэ бодвол шийдэгдсэн. .

Т.Мөнхсайханы тухайд 2020.07.08-ноос 2021.01.29 хүртэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Сайдаар ажиллах богино хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилсөн гэх мэт олон нийт болон салбарынхаа талархлыг хүлээсэн юм. Одоогоор Монгол Улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
59.153.115.64

сайн хүнээ хэл ам дагуулаад халсан. энхболд нь юу ч хийгээгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.