"Алтайн хүдэр" ХХК-ийн ерөнхий захирал Р.Базарааг өнөөдөр баривчилжээ. Түүнийг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилсан гэх мэдээлэл байна.
"Алтайн хүдэр" ХХК-ийн ерөнхий захирал Р.Базарааг авлига, санхүүжүүлэлтийн баримт материалыг Эрүүгийн цагдаагийн албанаас Авлигатай тэмцэх газарт илгээсэн байна.
Мөн түүний хамаарал бүхий "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг компаниудад нь Эрүүгийн цагдаагаас нэгжих ажиллагааг үргэлжлүүлж нэмэлт материал цуглуулж байгаа аж.
Түүнчлэн “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авахаар ЭЦА-ынхан өнөөдөр саатуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.