“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлэв.
Энэ хүрээнд oнгoрсoн баасан гарагт тухайн компанийн Улаанбаатар хот дахь оффис буюу Хан-Уул дүүргийн нутаг, “Хаан банк” цамхгийн 21 дүгээр давхар дахь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм. Сангийн сайд асан П.Цагааны үүсгэн байгуулсан гэдэг эл компанид нэлээд хэдэн жилийн өмнө аудитын байгууллагаас шалгалт хийгээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлага нь зөвлөлийнхөө шийдвэргүйгээр “Ачит ихт”-д давуу байдал олгосон шийдвэр 2010-2015 онд гаргаж байсан, тус хувийн аж ахуйн нэгжийн ТЭЗҮ нь үндэслэл муутай, эдийн засгийн эрсдэл өндөртэй, экспортолсон катодын зэсийн борлуулалтын орлогоос “Эрдэнэт үйлдвэр”-т төлөх төлбөрөө гүйцэд төлөөгүй, тус үйлдвэр “Ачит ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээтэй ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй” хэмээн дүгнэсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрх баригчдад гийгүүлчихсэн гавьяа байхгүй болохоороо хөөрхий хувийн аж ахуйн нэгжүүдээ дээрэмдэж хужль сахиулж байгаа дүр эсгэх юм. Нүүрсний хулгай, Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоох нэрээр хийж буй хулгай, төсвийн хулгайгаа, Ковидийн үеийн хулгай дээрэмтэйгээ яагаад тэмцэхгүй, нийтэд тайлагнаж чадахгүй байна вэ?
Чиний авч болох мөнгийг албан тушаалаа дөвийлгөж чамаас булааж авсныг тогтоосон бна. Чи тэр мөнгөөр хүүхэддээ талх, өвдвөл эмчилгээ, тохижилт сайтай эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх боломжтой бх бсн. Зөв мөртэй, зөв мөнгөөр эхэлсэн үйлдвэр бсн бол яая гэхсэн, одоо ойлгох ухаан хүрч бна уу?
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ӨЛӨН ЦАГААНААРАА ХИЙЛГЭСЭН БУЗАР ХУЛГАЙ ДЭЭРЭМ