СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-13

"MONGOL MADE" ноосон бүтээгдэхүүн экспортолно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Mongol Made" нэгдлийн шинэ охин компани болох "MONGOL WOOL" удахгүй нээгдэх гэж байна. Монгол ноосны үнэ цэнийг өсгөж, олон улсад өрсөлдөх ноосон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр тэд гараанаас гарлаа.

Ноосон бүтээгдэхүүнүүдийн дизайныг Францын MESSIEURS агентлаг гүйцэтгэнэ. Эхний ээлжинд хөнжил, бүтээлэг зэрэг гэр ахуйн 10 орчим гарааны бүтээгдэхүүнүүдийг дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэх юм байна.

"MONGOL WOOL" брэндийн бүтээгдэхүүнүүд 2024 оны 6 дугаар сард худалдаанд гарна. Ариутгал, арьс арчилгаа, ахуйн хэрэглээ, хүнс, ноосон бүтээгдэхүүнүүдээ нэгтгэн борлуулах органик шопынх нь интерьер дизайныг мөн MESSIEURS агентлаг 2024 оны зун гүйцэтгэх тул дэлгүүрийн талбайн саналыг 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл solongo_ch@mongolmade.mn хаягаар хүлээн авч байна.

Мөн "MONGOL WOOL" брэндийн нээлтийн ёслол ирэх сард болох аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.