Монгол Улс 2001 онд 26 сая мал, 2009 онд 43 сая мал тоолуулсан бол 2022 онд хамгийн өндөр буюу 71 сая мал тоолуулжээ.
Харин 2023 онд 64 сая толгой мал тоолуулснаас адуу 4 сая, үхэр 5 сая, тэмээ 473 мянга, хонь 29 сая, яамаа 24 саяыг тус тус тоолуулжээ.
Харин малчдын тоо 2019 онд 285 мянга байсан бол 2023 онд 298 мянга болж өсжээ.
Малчдын сарын орлого 1,5 сая. Гэтэл дундаж зарлага сард 2 сая төгрөг байна. Малчин гурван өрх тутмын хоёр нь 20 хувийн өндөр хүүтэй зээлтэй.
Тэгвэл нийт бэлчээрийн 50 хувийн даац хэтэрснийг судлаачид тогтоогоод байгаа юм. Монгол Улсын бэлчээрийн боломжит даацыг хонин толгойд шилжүүлэхэд 86 сая байх ёстой. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлэхэд 119 сая байна.
Өөрөөр хэлбэл нийт 33 сая орчим мал бэлчээрийн даацаас хэтэрч бэлчиж байгаа нь бүх асуудлын суурь шалтгаан болж байгаа ажээ.
Зудын давтамж нэмэгдэж, мал аж ахуйн салбарын орлого буурч байгаа энэ цаг үед тус салбарын тогтолцоо цоо шинээр хөгжих ёстой болж байгааг илтгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.