СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-12

Б.Баттөмөр: Хувийн эрчим хүч үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг хүсэж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг өнөөдөр сонслоо. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дараах байр суурийг илэрхийлж, асуулт тавилаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Бид эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж байж хөгжил ярина. Манай эрчим хүчний систем аль эрт дампуурчихсан шүү дээ. Улсаас татаж чангааж л авч явж байгаа. Дэлхийн чиг хандлага сэргээгдэх эрчим болох нар, салхи, УЦС руу явж байна. Манайх шиг алслагдсан газар нутагтай, хүн ам цөөтэй газар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нар, салхины станцаас батарейд хуримтлуулах байдлаар эрчим хүчний асуудлыг шийдэх нь зөв гарц гэж бодож байна. Өнөөдөр ард иргэдээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж 23.7 төгрөг авч байгаа. Тухайн үед өндөр үнэтэй хийсэн хариуцлагагүй гэрээнээс болоод ард иргэд ийм ачаа үүрч явна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулж шийдэх шаардлагатай. 

Нар салхины эрчим хүч үйлдвэрлэгчид тарифийг бууруулах боломжгүй гэж хариу өгдөг юм байна л даа. Яг бодит өртөг нь ямар байдаг юм бэ. Тайлан балансдаа яаж тусдаг вэ. Яамны зүгээс хэрхэн тооцож байна. Яагаад болохгүй гэдэг юм бэ. Хоёрдугаарт энэ эрчим хүчтэй холбоотой есөн гэрээг хэн гэдэг сайдын үед, ямар албан тушаалтнууд хийсэн бэ. Хариуцлагатай байна шүү, их хурлын протоколд бий.Тэр хүмүүс хэвээр байна уу.

Аж ахуй нэгжүүд өөрийн хэрэгцээнд тааруулсан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байгаа юм л даа. Үүнийг дэмжих чиглэлд ямар ажил хийх гэж байна вэ. Өөрөөр хэлбэл айл өрх, аж ахуй нэгжүүд эрчим хүч үйлдвэрлэх боломжийг төрөөс хэрхэн дэмжих вэ. Би уг нь сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хөндөж тавьсан юм. Гэтэл тэр чигээрээ эрчим хүчний салбарт хийгдэж буй баахан ажлыг бичиж ирүүлсэн байна.

Тэгэхээр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд яг ямар ажил хийж байна аа. Эрх зүйн ямар өөрчлөлт дутаад байна. Эрчим хүчний үнэ тарифтай холбоотой хууль өмнө батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилт хэр байна. Ер нь эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нэг хэсэг нь үнэ тарифыг нэмэх асуудал юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Манай яаманд ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнууд ажилладаг гэсэн шүүмжлэл хэллээ. Одоогоор АТГ-аас ийм дүгнэлттэй албан хаагч манай яамны системд алга байна. Удирдах албан тушаал дээр. Яам болон төрийн өмчид компаниуд дээр. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд одоо нэг л саад байна. Холбоотой байгаа зургаан нарны станц, гурван салхины станц бий. Дээр нь нэмээд өнгөрсөн жилүүдэд тусгай зөвшөөрөл авсан 39 компаниас Эрчим хүчний зохицуулах хороо сунгаагүй дөрвөн нарны станц, хоёр салхиын станц бий. Шүүхийн маргаантай хоёр төсөл байгаа. Ийм байдалтай байна.

Төвийн эрчим хүчинд залгагдсан болон залгахад бэлэн болсон найман станцын хувьд үнэ өндөр байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.