Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж буйг эсэргүүцэж сэтгүүлч Ж.Баттуул болон АН-ын зарим төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргав.
Сэтгүүлч Ж.Баттуул:
-Өнөөдөр бид нар ардчилсан монгол улсын иргэн учраас ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хамгаалж үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээлэл гаргаж байна.
Монгол улсын нийгэмд яаг юу үүсчих вэ гэдгийг бид нар эхлээд дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд, залуучууд өөрийнхөө сошиал орчинд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлээд эрүүгийн хуулийн 13.14 заалтаар ялтан, яллагдагч, хэрэгтэн болдог шоронд ордог нийгэм бий болжээ.
Өнөөдөр миний хувьд өөрийнхөө фейсбүүктээ үзэл бодлоо илэрхийлээд энэ Чимэдийн Хүрэлбаатар гэдэг хүний талаар пост оруулсны төлөө өнөөдөр би яллагдагчаар татагдаад явж байна. Та бүхэнд дахиад нэг жишээ хэлье иргэн Лодойсамбуу өөрийнхөө фейсбүүкэд өөрийн үзэл бодлыг бичсэнийг төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шүүгээд худал гэдгийг нь тогтоосон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд монгол ардын намын том дарга нарын гомдлоор өнөөдөр бүгд шүүх, цагдаа, прокурорын үүд татаад ажлаа ч хийж чадахгүй сахиад явж байна. Жишээлбэл эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт байна энэ хуулийн төслийг монгол ардын намынхан 2020 онд баталсан.
Бид нар үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх итгэл үнэмшилтэй байх эрхийнхээ төлөө тууштай явна.
Бид үгээ өөрсдийнхөө орон зайд хэлнэ гэдгээ хэлмээр байна. Тийм учраас үндсэн хуулийн цэцэд эрүүгийн хуулийн 13.14-ийг монгол улсын үндсэн хуулийн 16.16 буюу хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үндсэн эрхийг шууд зөрчсөн иргэдийг шоронжуулах бодлого гэж үзэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.