СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-11

🔴LIVE: Ц.Туваан: Малынхаа 70 хувийг алдсан өрхийг малжуулна гэдэг нь өндөр босго байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

"Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг өчигдөр Засгийн газраас өргөн барьсан юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Хууль нь энгийн үгээр хэлбэл зудын нөхцөл байдлыг малчид даван туулах, үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой. Хуулийн төсөл бага зэрэг оройтож орж ирлээ гэж харж байгаа. УИХ дахь АН-ын бүлэг нь хоёрдугаар сарын 20-ноос хойш энэ асуудлыг ярьсан. Тавь орчим хоногийн дараа хуулийн төслийг оруулж ирлээ. Гэхдээ одоо яахав. "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Би хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ хэлэх ёстой хэд хэдэн зүйл бий.

Саяхан УИХ-ын гишүүд Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилж оруулж ирсэн. Засгийн газраас өргөн барьсан хууль нь хоршоотой холбоотой асуудал ороод ирж байгаа юм. Тэгэхээр малчдын холбоо, хоршоотой холбоотой хоёр хууль ороод ирлээ. Үүн дээрээ төөрөх вий.  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийг малжуулахад 22 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Энэ мөнгө малаа алдсан иргэдийг малжуулахад хүрэлцэхгүй. Тиймээс нэмэгдүүлэх шаардлагатай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.