СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-04-11

🔴LIVE: Б.Пүрэвдорж: Уул уурхайн компаниуддаа иргэдийн хяналтыг бий болгосноор хулгай багасна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 сарын өмнө

УИХ-аар хэлэлцэж буй Баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Манай Ардчилсан намын бүлгээс Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Үүний дараа Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг оруулж ирсэн. Тус хоёр хуулийн төсөлд газрын доорх баялаг Үндсэн хуулийн 6.2-т заасан зүйл заалтыг амилуулах үзэл санаа орсон. Гэвч

Миний зүгээс өөрийн өргөн барьсан тогтоолыг хамтатган хэлэлцүүлэхийг хүсэж байгаа. Тодруулбал, Уул уурхайн компаниуддаа иргэдийн хяналтыг бий болгосноор хулгай багасна. Энэ амжилттай хэрэгжвэл бусад стратегийн орд, ТӨҮГ-уудад хэрэгжүүлэх боломжтой.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн энэ их хулгайг сонгуулийн өмнө хэдхэн төгрөг өгөөд тэр бүх нүглээ дарна гэж байхгүй. Үүнийг ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. 80 нэгж газраар би ажиллаад ирсэн. Иргэд бүгд л ийм зүйл ярьж байна шүү дээ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.