Ардчилсан намаас 4/11 ээлжит мэдээллээ хийж байна. НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх зөрчигдөж байгааг онцлов.
НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа:
-Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт хангалттай бус байна.
Хэвлэлийн эрх чөлөөг хайрлах хамгаалах цаг ирсэн байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулах эрхэнд хардах сэтгүүлч ажлаа хэвийн явуулах эрх чөлөөнд халдаж байгаа хэд хэдэн үйлдэл гарсан.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд сүүлийн арван жилийн хугацаанд 11 удаа хуулийн төсөл боловсруулж засаж залруулахыг хүссэн боловч УИХ-ын босгыг давж чадаагүй.
Манай улсад хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулиуд байна. Тухайлбал, хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хуульд 67 төрлийн мэдээлэл нь нээлттэй байдаг.Бусад 500 мэдээлэл нь хаалттай, хязгаарлагдмал байгаа. Ингээд харахаар эрэн сурвалжлах сэтгүүл зүй манай улсад хөгжих боломжгүй байна. Ямар нэг төрийн байгууллагаас мэдээлэл авъя гэхээр хаалттай. Тэд зөвхөн өөрсдийн хүссэн мэдээллээ олон нийтэд нээлттэй өгдөг.
Нэг нийтлэл бичсэний төлөө тухайн сайтыг хаасан асуудал ч гарлаа. Тийм учраас хэвлэл мэдээллийн салбарын хаалттай байдлыг нээлттэй болгох нэн шаардлагатай байна. 2023 оны индексээр манай улс 20 байраар ухарч хэвлэл мэдээллийн хагас хаалттай улс болсон. Одоо 90-д жагсаж байна. Энэ үзүүлэлт жил ирэх тус хойшилж байна. Хагас хэвлэл мэдээллийн улсаас бүтэн хаалттай улс руу шилжихэд ойрхон байна.
Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуудалд илүү анхаарлаа хандуулж, ажиллах нөхцөл байдлыг хангаж өгөхийг эрх баригчдаас шаардаж байна. Нэг нам удаан засагласан энэ үед ардчилал гэдэг үг маш эмзэг болсон. Ардчилал гэдэг үгтэй хамт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хайрлах цаг болжээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө Ардчилсан нам үргэлж дугарсаар байх болно.
Сүүлийн арван жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөө боомж, хязгаарлаж, хяналт л тавьж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.