СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны гурван эмэгтэй нийлж, зодож байсныг таслан зогсоожээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
7 сарын өмнө

“Сонгинохайрхан дүүргийн Угсармалын байрны урд сааданд хэсэг бүлэг хүүхдүүд нэг охиныг зодож, дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед иржээ.

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид очиж шалгахад, 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны гурван эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг таслан зогсоож, хүүхдүүдийг ар гэрт хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.

Иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
202.21.109.37

Хүүхэддээ анхаардаггүй гоё хувцас өмсүүлж үнэтэй утас бариулж .од болгох гээд бдгаа л болчих.захын жижиг хүүхэд компаний захирал болно гэж ярьдаг ...анхаарах асуудал шүү.амьдралд бэлтгэ хүн чанарыг эрхэмлэж сурга

Зочин
7 сарын өмнө
202.21.109.37

Хүүхдийн байгууллага ажилтан олон бгаа ш дээ даан ч ажиллах арга ухаан буруу.уралдаан тэмцээн оюун ухаан биш материаллаг талруугаа

Зочин
7 сарын өмнө
103.168.34.181

Худлаа нэр зүүсэн,хүний төлөө биш зөвхөн мөнгөний төлөө л ажилладаг.Сургууль дээр нийгмийн ажилтан гэж юу ч хийдэггүй цаасаар ажил хийдэг хүн бг байж магадгүй.Хүүхдиийн төлөө эцэг эх багш бүгд л хянах байх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.