СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханбогд суманд суудлын тэрэг ачааны автомашинтай мөргөлдөж, нэг хүн амиа алджээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
7 сарын өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын  автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын байгууллага энэ сарын 10-ны өдрийн 09:39 цагт хүлээн авсан байна. 

Ослын газар тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч 21 настай, эрэгтэй Х автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ. Мөн суудлын автомашины зорчигч 26 настай, эрэгтэй Д нас барсан бөгөөд цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.