LIVETV HD телевизийн “Гол дүр” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батбаярын Жаргалан уригдлаа.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан:
-АН хоёр сонгуульд дараалан ялагдсан. Дээрээс нь эрх баригч нам дарангуйллынхаа занг тавихгүй байгаад байна шүү дээ. Намын дарга, тамгатай холбоотой асуудлыг дийлэнх хүмүүс болохоор АН дотроо зөрчилтэй байна. Хоорондоо учраа олохгүй байна гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ бол эрх баригч нам захиргааны байгууллагуудаараа дамжуулаад дахиад нэг тамга хийгээд өгчихөөр асуудал үүсчихэж байгаа юм. Ганц тамгатай байсан бол хурлаа хийгээд дотроо учраа олно шүү дээ. Хоёр тамгатай болчихоор асуудал үүссэн. Гэх мэтчилэн манай намын дотоод үйл явдалд оролцсон зүйл байна. Тэр бүх зүйлийг даван туулахын тулд багагүй хүчин чармайлт гаргалаа. Би дотор нь явсан хүний хувьд шантрах үе байсан. Биднийг сонгуульд оролцуулахгүй юм байна гэсэн бодолтой болж ирж байсан ч АН-ын маань гишүүдийн итгэл үнэмшил, ирээдүйдээ итгэх сэтгэлийн дуудлага ямар хүчтэй вэ гэдгийг мэдэрсэн цаг үе байлаа.
-“Хунтайж” нарын давалгааг эхлүүлсэн хүн нь би ч байж магадгүй. Би аль эрт 2000-аад онд улс төрд орсон. Гэхдээ хамгийн амжилт муутай яваа “хунтайж”. Хэрэв “карандуулах” байсан бол аль эрт нэр дэвшээд эсвэл албан тушаалд томилогдоод явчих байсан байх. Гэтэл тэгээгүй.
Эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг бол аливаа хүүхдийн зорих ёстой л зорилт. Миний дотор аавынхаа зарим хийж чадаагүй зүйлүүдийг үргэлжлүүлээд хийчих юмсан гэдэг бодол байдаг. Нөгөөтэйгүүр би АН-д өөрийн байр сууриа бэхжүүлэхэд миний аавын нөлөө давуу тал болохоосоо илүүтэй сул тал болсон байж ч магадгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эцэг нь мунаг алаг бол охин нь мунхаг алаг
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.