Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 1 тонн улаанбуудайн доод үнийг тогтоож, дотоодын хэрэгцээг 100 хувь хангасны дараа илүүдэл улаан буудайг экспортод гаргах боломжийг нээх тогтоолын төслийг баталжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Гурил тэжээлийн импортыг тэглэх тухай асуудал сүүлийн 45 хоногийн хугацаанд өрнөж байна. УИХ дээр ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Тус асуудлаас болж тариаланчид маань яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Засгийн газраас тариаланчдынхаа асуудлыг орхигдуулахгүй. Жилд 400 мянган тонн улаанбуудай тариалдаг байгаа юм. Тус салбар эрсдэлд орохгүй, бизнесийн зах зээлийг нь тэлж өгье гэж байгаа.
Тодруулбал, Дотоодын хэрэгцээг 100 хувь хангасны дараа илүүдэл улаан буудайг экспортод гаргах боломжийг нээж байна.
Хоёрдугаарт, тариаланчдын улаан буудайг 1 тонныг гурилын үйлдвэрүүд хэдэн төгрөгөөр худалдаж авахыг холбогдох яамнаас тогтоож өгдөг байсан. Харамсалтай нь гурилын үйлдвэрүүд худалдаж авах гэж байгаа улаан буудайг өөрсдийн лабораторид шинжилгээ хийдэг. Ингээд сортлоод 10 орчим хувийг нь 980-1.2 сая төгрөгийн хооронд худалдаж аваад үлдсэн улаан буудайг чанар стандартын шаардлага хангаагүй нэрийн дор маш хямдаар 500-750 мянган төгрөгөөр худалдаж авдаг байгаа юм. Ингээд тариаланчид жилд зарсан улаан буудайны үнийн дүн 750 мянга байгаа юм. Ингэхээр тариаланчид өсөж хөгжих боломжгүйд хүрч байгаа юм.
Иймд 1 тонн улаанбуудайн доод үнийг Засгийн газраас тогтоож өгдөг байя. Ингээд тариаланчид маань улаан буудайгаа биржээр болон өрсөлдөөний зарчмаар зарж борлуулдаг боломжийг олгож өгье гэдэг Засгийн газрын тогтоол гарлаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.