Үндэсний Аудитын газар "Эрх Чөлөөний Эвсэл" намын мөрийн хөтөлбөрийн зарим зорилт хуульд нийцэхгүй байна гэж дүгнэжээ.
Энэ талаар тус Эвслээс "Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох "Эрх Чөлөөний Эвсэл" намын мөрийн хөтөлбөр "Алсын хараа-2050" баримт бичигт нийцээгүй гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар гаргажээ.
Баруун жигүүрийн үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд зүүний эрх баригч МАН-ын баталсан "Алсын хараа-2050" бодлогод мөрийн хөтөлбөрөө нийцүүлнэ гэдэг нь боломжгүй зүйл болоод байна.
"Эрх Чөлөөний Эвсэл" нам хуулийн хугацаанд багтан сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин Үндэсний аудитын газарт хандахаар ажиллаж байна" гэжээ.
Эрх чөлөөний эвсэл нам нь улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон бүртгэлгүй улс төрийн намуудыг нэгтгэн зохион байгуулагджээ. Тус эвсэлд Зон Олны нам нэгдсэн бөгөөд С.Эрдэнийн хүү Э.Одбаярын нам гэдгээр олонх мэдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.