СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-10

🔴LIVE: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 200 толгой малтай малчин 30 сая төгрөгийн зээл авах боломжтой

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Цаг уурын уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд нөхцөлд ороод байна. Тиймээс Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулан оруулж ирж байна. 

Тус хуулийн төсөл нь тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой юм. 

Түүнчлэн малчид өндөр хүүтэй хэрэглээний зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Олон малтай хэр нь амьжиргаагаа залгуулах асуудал тулгамдаж байгаа тул хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Яаралтай горимоор тус хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна. Үүний дараа Засгийн газраас хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нэгдүгээрт, цас зудад нэрвэгдсэн малчдыг өнгөрсөн цаг хугацаанд авсан зээлийн асуудал үүссэн. Өнгөрсөн хугацаанд засгийн газар зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж . Энэ тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Хоёрдугаарт, цаашид мал нь 70 хувиас дээш хорогдсон малчин өрхүүдийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д 2024 онд батлагдсан төсвөөр малжуулах ажил хийгдэж,

Гуравдугаарт, Өнөөдөр малчид малынхаа нэмүү өртгийг анхан шатандаа шингээж чадахгүй байгаа нөхцөлийг засна. Одоо хамаг ашиг ченжид очоод байгааг өөрчилье гэж байгаа юм. Малчин нэг үхрээ сая төгрөгөөр зарахад ченжийн гараар дамжаад зах зээл дээр тус үнэ 4-5 сая болж нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нэг үхрийн зах зээлийн ханшийн 20 хувийг л малчин өөрөө хүртэж байна. Тус хөтөлбөр 40-50 хувийн ашиг малчдын гар дээр байх боломжийг бүрдүүлж малчин өрхүүд чинээлэг дундаж давхаргын төлөөлөл болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 

“Зээлийн батлан даалтын сан” малчдын зээлийг 80-100 хувиар даах боломж нь өнөөдрийн хуулийн төслийг дагаад гарч ирнэ. . Өөрөөр хэлбэл, малчин өөрөө 20 хувь, сан 80 хувийг батлан даана.  Тухайлбал,. Ингэхдээ “Шинэ хоршоо”-ны гишүүн болж хоршиж ажиллаж байгаа малчдад өгнө. Мөн хоршсон баг, суманд мах, арьс шир, сүү, цагаан идээний цех үйлдвэртэй болно. Энэ чиглэлийн үйлдвэрүүд ажиллаад эхлэхээр өнөөдөр 150 мянган төгрөгөөр зарж байгаа ноолуурыг малчид өөрсдөө ангилж, ялгаад 80-100 доллараар зарах боломж бүрдэнэ.

Тус хуулийг төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.