СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-10

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны мэргэжлийн дүгнэлтийг өнөөдөр УОК-т хүргүүлнэ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн нэгдүгээр сард болсон газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар орон сууцны оршин суугчид өнөөдөр /2024.04.10/ холбогдох албаныханд шаардлага хүргүүлэв.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд осол гарч хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрсэн. Дэлбэрэлтэд өртсөн барилгад хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан.Тус ажлын хэсэг галд өртсөн дөрвөн барилгад хяналт шалгалт хийсэн дүгнэлтээ энэ сарын 04-ний өдөр танилцуулсан. Ингэхдээ 207-р байрыг "Газар хөдлөлтөд тэсвэргүй" гэж дүгнэсэн юм. 

Харин тус байрны оршин суугчид өнөөдөр УОК, Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлж, Барилга, хот байгуулалтын яаман дээр очжээ. 

Хохирогчид:

-Дэлбэрэлтэд өртсөнөөс хойш 78 хонож байна. ОБЕГ-аас энэ сарын 4-нд гаргасан урьдчилсан дүгнэлтээ танилцуулахдаа хохирогч нарт мэдэгдээгүй. Хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, ойлгомжгүй юм ярьсан. Урьдчилсан дүгнэлтээр ашиглагдах боломжгүй гэж гарсан атлаа өчигдрөөс сэргээн засварлана гэсэн цуурхал тараад байгаа. Иймд энэ бүгдийг ойлгомжтой болгох зорилгоор эцсийн дүгнэлтээ танилцуулахыг шаардаж байна.

гээд олон асуултад хариулт авахыг хүсэж байна.

Одоогийн байдлаар эхний найман сарын түрээсийн мөнгийг өгсөн. Хэрвээ барилгыг нураах бол шинэ байр баригдах хүртэл багадаа хоёр жил болно. Шинэ байр баригдтал татвар төлөгчдийн мөнгөөр түрээсээ төлөөд явах уу. 

БХБ-ын ТНБД-ын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат:

-Манай яамнаас ажлын хэсгийн

Газар хөдлөлтөд тэсвэргүй болсон байрыг хүчитгэж засварлах эсвэл нураагаад шинээр барих гэсэн хоёр сонголт бий. Аль ч тохиолдолд шинээр зураг төсөл гарч байж тодорхой болно. Гэхдээ эцсийн дүгнэлтийг УОК гаргана. Галд өртсөн бусад байрнуудын хувьд хүчитгэж засвар хийх бүрэн боломжтой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.