Арабын Нэгдсэн Эмирт улсын Эмирт Эйрлайнсын Боинг-777 онгоц Их Британийн Ньюкэсль нисэх буудалд цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай газарджээ. Нисэх буудлын орчимд хүчтэй салхи шуурч байсны улмаас онгоц нэг удаа газардах гэж оролдоод эргэн нисч, хоёр дахь оролдлогоороо буусан байна. Салхин шуурга цагт 45-55 км-ын хурдтай байжээ. Онгоц амжилттай газардсаны дараа техникийн үзлэгт орж дараагийн нислэгтээ гарчээ.
Эх сурвалж: www.cnn.com