СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эхнэрээ найман цагийн турш зодож, хөнөөсөн Казахстаны Эдийн засгийн сайд асныг шүүж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр Салтанат Нукеноваг бүтэн найман цагийн турш тарчлаан зодож, хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Астана хотод шүүгдэж байна.

Эмэгтэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-нд Астана хотын “BAU” рестораны гаднаас нас барсан байдалтай олджээ. Шүүх хурлын үеэр амиа алсдан эмэгтэйн ээж "охиноо найман цагийн турш маш их зодуулж, амиа алдсан" хэмээн хэлжээ. Харин нөхөр нь болох Бишимбаев гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Хэргийн эхний шүүх хурал 2024 оны гуравдугаар сарын 27-нд эхэлжээ. Шүүгдэгч Куандык Бишимбаев болон түүний өмгөөлөгч “Эхнэрээ алах зорилго байгаагүй” хэмээн маргаж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болсон ээлжит шүүх хуралдаанаар Казахстан Улсын Шүүх шинжилгээний байгууллагаас амь хохирогчийн нас барсан шалтгааны дүгнэлтийг танилцуулжээ.

Экс сайд Бишимбаев эхнэрийнхээ толгой руу үхэлд хүргэхээр цохиод зогсохгүй боомилсон байж болзошгүй хэмээн шүүх эмнэлгийн шинжээч Тахир Халиназаров хурлын үеэр онцолжээ.

Шүүх эмнэлгийн шинжээч Тахир Халиназаров:

-Амь хохирогч Нукеновагийн хүзүүнд хоёр жижиг зууван хэмжээтэй шарх үүсэж, ижил хэмжээтэй хөхөрсөн байсан. Мөн нүдний хэсэгт цус алдалт илэрсэн гэжээ.

Куандык Бишимбаев өөрийн эхнэрийн толгой руу олон удаа цохиод зогсохгүй боомилсон гэдэг нь шүүх шинжилгээгээр батлагджээ. Шинжээчид Нукеновагийн толгойн гэмтлийг үхлийн шалтгаан хэмээн бүртгэсэн боловч түүний үхэл зөвхөн зодуулаад зогсохгүй боомилсны улмаас амьсгал нь зогсжээ.

Прокурорууд "BAU" рестораны гадна хэсэгт бүсгүйн зодуулж байгаа бичлэгийг нотлох баримт болгож шүүхэд өгсөн талаар UNN агентлагаас мэдээлжээ.

Казахстан Улсын хуулийн байгууллагаас Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг өөрийн эхнэр Салтанат Нукеноваг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.

Түүнийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Эрүүдэн шүүх", 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Онцгой хэрцгийгээр үйлдсэн аллага" гэсэн хоёр зүйл ангиар буруутгажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
202.126.90.157

Ресторан нь нөхрийн талынхны хувийн эзэмшил. Рестораны ажилчдыг гаргаж байгаад зодсон гэдэг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.