УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Боловсролоо дэмжие” зорилтод хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн бүх багш зөөврийн компьютер болон таблетаар бүрэн хангагдсан анхны цахим аймаг боллоо.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Монгол Улсын Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яаманд санал тавьж, Ховд аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн бүх багшийг компьютер болон таблетаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Монгол Улсын хөгжилд шинэ шийдлийн төлөө сөрөг хүчнийхээ гишүүнийг дэмжиж, хөтөлбөрийг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Сангийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны удирдлагуудад гүн талархал илэрхийлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.