СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дарьгангад түймэр тавьсан иргэнийг шалгаж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
7 сарын өмнө

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шовдол гэх газарт энэ сарын 4-ний 13.00 цагийн үед хээрийн түймэр гарч, онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд хамтран 18.00 цагийн үед унтраасан юм. 

Уг түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байжээ. Бидний авсан мэдээллээр тус сумын иргэн 33 настай Б.Ж гэх залуу гэрийнхээ гадаа хог шатааж байгаад гал алдсан гэнэ.

Үүний улмаас нийт 67.5 орчим га газар шатсан хэмээн хууль сахиулах байгууллагынхан урьдчилсан байдлаар дүгнэсэн бөгөөд өдгөө эл хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрынхан Эрүүгийн хуулийн 24.7-1 дэх хэсэгт заасан "Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учирсан" гэх заалтын дагуу мөрдөн шалгаж байгаа юм. 

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.