Орхон их сургуулиас 115-р сургууль хүртэлх 200 гаруй метр замын газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан.
Уулзалтаар нийслэлийн удирдлагууд замын нөлөөллийн бүсэд өртсөн газрыг чөлөөлөх, үйлдвэрийн байрны гадна талын нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан төмрийн хог, төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлж, тус талбайг чөлөөлөхийг компанийн удирдлагууд тавьсан.
Тэгвэл өчигдөр “Ариг гал” компани нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, хураасан төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар тус компанийн төлөөлөл замын асуудлаар дахин Нийслэлийн засаг даргатай уулзаж, газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөхөөр болжээ.
Ташрамд дуулгахад уг замын өртөг төсөвт суугаад хоёр жил орчим болсон бөгөөд газар чөлөөлөөгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна. Зам ашиглалтад орсноор 115 дугаар сургууль, Улаанбаатар сувилал чиглэлд хойноосоо шууд орох боломж бүрдэж, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэр комбинатын замын ачаалал буурах боломж бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.