УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр сар гаруйгийн хугацаа үлдээд байна. Иймд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо очиж, ажлаа тайлагнаж буй юм.
Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Ховд аймгийн Ховд, Зэрэг, Буянт, Эрдэнэбүрэн, Дарви сумдын иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож харилцан ярилцжээ.
Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын гавьяат эдийн засагч УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнхцэцэг, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Түвшин нар иргэд, сонгогчидтой хийх уулзалтад оролцсон байна.
Ховдчуудын хувьд Хөшөөтийн уурхайд олборлолт хийж буй "МоЭнКо" компани анхны гэрээний үүргээ биелүүлж ажиллахгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Мөн иргэд малын түүхий эд үнэгүй байгаа нь төрийн бодлоготой холбон тайлбарласан байна. Малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байгааг онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.