СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Галын голомт руу орсон алба хаагч амиа алджээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид таван цагийн турш ажиллаж унтраасан билээ. 

Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэж эмнэлгийн тусламж авч байгаа бол нэг алба хаагч амь насаа алджээ.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан: 

-Галын дуудлага ирэхэд тухайн объектод хүн байгаагүй. Гал түймэр бүрэн унтраагүй тул дотор хүн байгаа эсэхийг бүрэн мэдэх боломжгүй байна. Хайгуулын ажиллагаа үргэлжилж байна. гэсэн юм.

Уг мэдээллээс хойш гурван цагийн турш тухайн алба хаагчийг эрэн хайхад нас барсан байдалтай олджээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн дөрвөн алба хаагч галын объект руу 11:40 цагийн үед орсон байна. Утаажилт ихтэй, галын тархалт өндөр байсан учир гурван алба хаагч буцаж гарч ирсэн ч нэг алба хаагч утаажилтын бүсээс гарч чадалгүй үлджээ. Ингээд . Амиа алдсан алба хаагчийн мэдээллийг тодорхой болгохоор ажиллаж байгаа аж. 

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн алба хаагчийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.