Баянхошуунд байрлах “Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраасан гэж НОБГ-аас мэдээллээ.
НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан:
-Өнөөдөр 10:29 цагт ЧД-ийн 7-р хороонд байрлах Миний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Галыг унтраахаар зургаан ангийн 26 автомашин 90 хүнтэйгээр ажиллаж байна.
Тус барилга нь нийтдээ гурван давхар барилга бөгөөд лангуу, хүүхдийн тоглоомын талбай, дэлгүүр гэсэн үйлчилгээний төв байжээ. Тус барилгад дөрвөн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна.
Анх дуудлага ирэхэд гал бүхэлдээ тархсан байсан. Давхар бүрд шатах материал ихтэй, галын ачаалал өндөр, одоо ч хүн орох боломжгүй нөхцөл байдалтай байна. Онцгой байдлын хоёр албан хаагч хөнгөн бэртэл авч эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Угаартсан иргэн байгаагүй. Гурван давхар барилга бүхэлдээ галд өртсөн. Галын голомтыг одоо ч олоогүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яг үнэндээ хатуу хэлхэд манайхан ямарч сэтгэлгүй бөөндөө ажил хийж байхдаа нэг нь л ажилаа сэтгэлээсээ хийж байдаг бусад нь зүгээр хараад сууж байдаг тэгээд болоогүй ажил үүрэгээ сайн мэдэхгүй байж их зантай пээдгэр гарууд их байдаг шүү зүгээр ямар ч ажилыг сэтгэлээсээ санаачлагтай хийгээд дадал боллгчих