МСНЭ-ээс Олон улсын сэтгүүлчийн холбоонд хандан яаралтай шинжээч томилох хүсэлт хүргүүлжээ.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
-Яллагдагчаар татагдсан нэрийдлээр сэтгүүлчийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа нь хэрээс хэтэрч байна. Өнөөдрийн байдлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ж.Баттуул гэх мэт 20 гаруй сэтгүүлч яллагдагчаар татан шалгагдаж байна. Сэтгүүлчийн ажлаа хийснийхээ төлөө эрүүгийн хуулиар шалгагдаж байна. Тиймээс МСНЭ-ээс Олон улсын сэтгүүлчийн холбоонд хоёр асуудлаар хандаж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг яллаад байгаа асуудалд зөвлөмж өгөхийг хүссэн. Хоёрдугаарт, яаралтай шинжээч томилж ажиллуулахыг хүссэн. Эдгээр сэтгүүлчидтэй уулзаж, газар дээр нь ажиллахыг хүслээ. Дөрөвдүгээр сарын 20-ны дотор бидэнд хариугаа өгөх ёстой.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 03-ны өдөр тохионо. Энэ асуудалд салбараараа тэмцэх цаг болсон байна. Хуулийн асуудлаа ярилцах цаг болсон байна. Ажлын хэсэг хуралдаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.