СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-08

🔴LIVE: Д.Ганбат: Цагдаа нар хүүхэд хүчирхийлсэн хэрэгт Засгийн газар хариуцлага үүрч огцрох ёстой

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 долоо хоногийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эрх зөрчигдсөн хэд, хэдэн гэмт хэрэг гарсан. Тухайлбал, Сэлэнгэ аймагт цагдаагийн нэр бүхий дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчиндсэн хэрэг олон нийтэд ил болж сэжигтнүүдийг цагдан хориод байна. Мөн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдүүдийг хүлж зодсон хэрэг гарлаа.

Монгол Улс байтугай дэлхий нийтийг сэрдхийлгэм гэмт хэрэг. Бага насны эмэгтэй хүүхдийг цагдаагийн дөрвөн албан хаагч хүчирхийлсэн байна. Тус хэргийг хэвлэл мэдээллийн байгууллага ил тод, нээлттэй болгосон. Бид энэ хэргийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бага насны хүүхдийг хамгаалалтад авах ёстой. Ардчилсан нам 2016-2020 онд Тахрын албыг байгуулж байсан. Гэрч, хохирогчийг хамгаалдаг алба. Гэтэл энэ албыг эрх баригч нам маш яаралтай татан буулгасан. Цагдаа нарыг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж байна. Засгийн газрын харьяалалтай хоёр байгууллага бие биеэ шалгаж байна шүү дээ. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй.

Дээрх буруутай этгээдүүдэд заавал хариуцлага тооцох ёстой. Цаашид ийм гэмт хэрэг гаргахгүйн тулд бүх шатанд ажиллах ёстой. Энэ мэт

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.