СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын хэмжээнд 3.6 сая эх мал төллөөд байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө.

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна.

Бүсээр нь авч үзвэл: Баруун бүс 29.1 хувь, зүүн бүс 0.7 хувь, төвийн бүс 11.7 хувь, хангайн бүс 19.3 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.