Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 26, гал түймрийн 33 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 40 иргэний амь нас, 1 тэрбум 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Цаг улирлын нөхцөл байдал шар усны үерт өртөх эрсдэлийг дагуулж байгаа тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Түүнчлэн шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэх нь гал түймрээс таны эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг хамгаална гэж НОБГ-аас зөвлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.