СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-07

Шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
3 долоо хоногийн өмнө

УОК-оос шар усны үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын нарын бичгийн дарга Т.Баярхүү:

Цаг агаар эрс дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер буух эрсдэл өндөр байна. Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж сэрэмжлүүлэг анхааруулгыг дагаж эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлхийг анхааруулж байна.

Гол зорилго нь шар усны үер болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх байлаа. Учир нь цасан бүрхүүлийн хэмжээ нийт нутгаар багасаж байгаа ч томоохон голын хөндий, ай сав гараар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байна.

Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их, цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг энэ үеэр анхааруулав.

НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат:

Өнөөдрийн байдлаар 110 орчим дуудлагаар 521 албан хаагч, 138 машин механизмтай, арван мянга орчим тонн усыг соруулсан. Мөн 5006 гаруй тонн суваг татаж зургаан гүүрний сувагшлыг гаргаж 150 тонн мөсийг зөөвөрлөсөн.

Нийслэлийн хэмжээнд 110 удаагийн шар усны үерийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Зөвшөөрөлгүй үерийн аманд буусан 388, зөвшөөрөлтэй ч эрсдэлтэй 1487 бүсэд айл байгаа бөгөөд нүүх шаардлагыг тавьсаар байгааг мөн дурдсан. Түүнчлэн сүүлийн хэдхэн хоногт зургаан аймгийн 10 суманд 12 удаагийн ой хээрийн түймэр гарсан. 

Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар, нэг аймгийн нэг сум төмөр зудын, зургаан аймгийн 17 сум цагаан зудтай, долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд байна. Нийт малын хорогдол 6.3 саяд хүрсэн. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэх тоо юм.

Урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд бид нэг хот нэг гэр бүл мөн одоо шар усны үерээс урьдчилж сэргийлж хамгаалах аяныг зохион байгуулж ажилллаж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар шөнөдөө нэмэх градуст орох төлөвтэй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.