СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-07

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
3 долоо хоногийн өмнө

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 00:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 20000га талбай өртсөн байна.

Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14000 хээрийн талбай өртлөө.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.