СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-06

Хойд бүсийн гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын сургалт болов

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Сургалтад Орхон, Дархан-Уул, Архангай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангиудын 70 орчим салааны захирагч нар хамрагдсан юм.

Танхим болон дадлага хосолсон сургалтаар хүндрүүлсэн нөхцөлд гал түймэр унтраах арга зүй, Гал түймэр унтраах салаа, бүлэг, тасгийн ажиллах гал түймрийн тархалт, хайгуулын ажиллагааг зохион байгуулах, утаатай орчинд алба хаагчдыг амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага хийлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.