СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-06

Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын ажил эхэллээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажил эхэллээ. Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд Мянганы зам анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байгаа аж.

2024 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. ”Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, стандартад нийцсэн замаар ая тухтай, саадгүй зорчих боломжтой болох юм.

Зам, тээврийн хөгжлийн яам 2024 онд авто замын салбар нийт 5045 км авто зам, 3056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлэн болон шинээр эхлүүлэхээр ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.