"Монгол төрийн тэргүүний сэнтийд найман жил сандайлан суусан Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн оффшор бүс дэх хөрөнгө илэрлээ. Тодруулбал, АНУ-ын Бостон хотод 700.000 ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн хаусыг өөрийн өргөмөл охин Ануужингийн нэр дээр авсан нь баримтаар нотлогджээ" гэх мэдээлэл өчигдөр цацагдлаа.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай сүүлийн үед ихээхэн ярьж бичих болов. Сонгуультай холбоотойгоор түүнийг тойрсон сэдэв идэвхжиж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн луйвар, ХХБ-ны "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй нийлсэн нийцэл, түүний томилсон шүүгчид авлигын хана хэрмийг хамгаалж байгаа тухай, С.Зоригийг хөнөөсөн хэргийн цаад захиалагч, эцэстээ АНУ дахь 700 мянган долларын хаус...
Энэхүү "Анализ"-аар түүний гэм бурууг шүүхгүй. Уншигч олон түмэн шүүн тунгаана. Цаашилбал, шүүн тунгааж сонгуульд дүн тавина. Учир нь 2024 оны УИХ-ын сонгууль дуустал Эбэ гэдэг хадны мангаагийн үүх түүх цувах шинжтэй болчихлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023.02.28 буюу өнгөрсөн жилийн Цагаан сараар Ц.Элбэгдоржийн тухай жинтэйхэн дуугарсан. Тэрбээр "С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэр, зэсийг хянасан улс төрийн бүлэглэлтэй холбоотой" хэмээн ярьсан байдаг. Харин саяхан сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Авлигын шүүх байгуулах гээд байгаа нь Ц.Элбэгдоржтой холбоотой, түүний хэрэг шүүх дээр найман жил гацаж байгаа нь томилсон шүүгчид нь хүчтэй байгаагаас үүдэж байна гэхчлэн ярив.
Ямартай ч Ерөнхий сайд маань "Эбэ" гэдэг хөзөртэй сонгуульд орох нь тодорхой болж байна. Энэ бол Х.Баттулга олон жилийн турш Ц.Нямдорж, Сү.Батболд гэдэг хөзөртэй сонгуульддаг байсантай агаар нэг юм. Женко судлаач Д.Ганхуяг хүртэл "Н.Энхбаяр авилгын загалмайлсан эцэг бол Ц.Элбэгдорж төрийн системт авилгын загалмайлсан эцэг" хэмээн дүгнэлээ. Энэ нь цаагуураа Х.Баттулга Ерөнхий сайдад галын дэмжлэг үзүүлж байна гэсэн үг л дээ.
Ц.Элбэгдоржтой холбоотой олон ч материал шил шилээ даран гарна. Уншигч түмэн үзэх юмтай, хариад ярих юмтай болно. Тэр хэрээр сонгуулийн санал савлана. Ц.Элбэгдорж ч "Олуулаа" клубээ сэргээгээд амжсан. Хариу сум тавина гэсэн үг. Ийм л үйл явдал улс төрд өрнөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та нар хэрүүл тэмцэлээ болилмоор юм үр хүүхдүүдээ ямар хүмүүжил өгөөд ыгаа юм Ан хойш үр хүүхдхүүдийн хүмүүжил доройж аав ээж ийгхээ үгэнд ордогхүүхэд ховор болсон Ихл зантай толгойд нь юу ч б хгүй Ямар ч арга мөнгө олж өөрсдөө сайхан бвал болоо гэсэн сэтгэлгээтэй болчихсон
Ман ын чаддаг ажил нь хүн гүтгэж өрсөлдөгчөө намнаж чадна өөр чадах зүйл үгүй ард түмэн мэднэ дээ 16 оны сонгуулиар ан ын бүх лидерүүдийг барьж хорж бж ялсан 20онд бас одоо бас бүр жүжиглэлээ ан буруутан гэнээ 34 жил олонхийг эзлэн сууж сүүлийн 8жил хулгай дээрэм гаарч шүгэл үлээсэн сэтгүүлч иргэдыг барьж хориж амыг үдэж өөрсдийгээ гэмгүй энхийн цагаан тагтаа мэт мултарч үлдэж чадаж байх шивдээ ждү бз нүүрс хэрэг хөгжлийн банкны лүйварчид бүгд ц тагтаа
МАН 24-онд гарна.Учир нь МАНай ард түмэн хязгааргүй харанхуй билээ.
Цаг цагаараа байдаггүй ээ гэдгийг тун удахгүй ойлгох болж дээ одоо цагт эзэндээ үнэнч албат гэж байхгүй болсон байх өө томилсон хууль шүүхийнхэн чинь аль эрт оюукийн талд орохоо бараг тангараглаж байгаа
Төр барьж байгаа талаа дандаа дарга дарга гээд шүтээд сурчихсан олон зуун #ухамсрын уналттай хүмүүс нь энэ тухай уншаад шууд л 1 юм ойлгоно... Тэр нь ЭЛБЭГДОРЖ-АН бол муу гээд бодчихно. СОНГУУЛЬ ХУУЧНААРАА... Тархиа өөрөө удирдаа. Даргаараа бүү заалга.
Тэнэг юм бичих. Офшор гэдэг чинь дансанд байдаг. Ил авсан байр ил л юм.
ядуу малчин айлын хүүхэд хагарталаа баяжина гэж байх уу хаус аваад хаа хол АНУ д худалч муу бузар хог ардчилал нэрээр эх орноо худалдаж идсэн бузар сүг