УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар сурагчийн сурлагын амжилтыг үнэлэх “PISA-2022” үнэлгээний үр дүнг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Баян-Өлгий аймагт тендерийн хонгил гэх зүйл жинхэнэ утгаараа үүсчихсэн" гэж хэллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Баян-Өлгий аймаг байгаа хамгийн том дутагдал бол тендертэй холбоотой асуудал. Үүнийг нэг аймгийн "соёл" гээд хэлчихвэл арай хатуу үг болох байх.
Бид техник тоног төхөөрөмжийг шийдээд өгдөг. Гэтэл баталсан мөнгөний зарцуулах эрхийг аймаг руу шилжүүлчихээр ИТХ-ын төлөөлөгч нар нь хувааж аваад буруу замаар будаа тэжээчихдэг муухай соёл байгаад байна.
Тендерийн хонгил гэх зүйл Баян-Өлгий аймагт жинхэнэ утгаараа үүсчихсэн нөхцөл байдалтай байна. Зарим компанийг хар жагсаалтад оруулах саналыг Сангийн яам, Засгийн газар руу хүргүүлсэн байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хараал идсэн хасагууд тэгнэээ. сэтгэл цаашааа хүмүүсдэээ.