СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-04-05

Оюутан залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг таниуллаа

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
7 сарын өмнө

Өнөөдөр ЭМДEГ-ын ОНХХ-ээс АШУҮИС-ийн оюутан залууст Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээлэл, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээнд 18-30 насныхан тэр дундаа оюутан залуусын хамрагдалт хамгийн бага үзүүлэлттэй байна. Энэ насныхны хамрагдах насны хүмүүсээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээнд 30 гаруй хувь нь л хамрагджээ.

Танилцуулах өдөрлөгийн үеэр оюутан залуусыг эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлөх талаар заавар мэдээлэл өгч, эрүүл мэндийн даатгалд хамрууллаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй бөгөөд энэ онд сарын 6600, жилийн 79200 төгрөг төлөх юм.

Энэхүү арга хэмжээнд АШУҮИС-ийн 200 гаруй оюутнууд хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар мэдлэгтэй болж, үе тэнгийн оюутан залуусдаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж, эрүүл мэнддээ анхаарч байхыг уриаллаа.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж өөрийнхөө болон өвдсөн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг оюутан, залуусдаа баярлалаа!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.