СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-04-05

ЧУУЛГАН: Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хасах асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

-Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан байдаг.

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж заасан бөгөөд уг газрын зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасан учраас гадаадын иргэнд газар эзэмшүүлэх зүйл заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах нь зүйтэй" хэмээн танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гадаадын хөрөнгө оруулагчдаас авах 100 мянган ам.долларыг авахгүй байж, 100 жилээр газар ашиглуулах хуулийн төслийг Ч.Хүрэлбаатар боловсруулсан. . Архиваас үзэхэд, гадаадын хөрөнгө оруулагчдаас 100 мянган ам.доллар авах зохицуулалтыг л нэмсэн юм билээ. 60+40 жил буюу 100 жилээр ашиглуулах зохицуулалтыг 1993 онд баталсан хуульд оруулсан байна билээ. Тиймээс намайг Засгийн газар тэргүүлж байхдаа ийм өөрчлөлт оруулсан гэж ярилцлага өгч, гүтгэж байгаа учраас шүүхэд өгч байна.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад олонх нь дэмжлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.