“Ай ёо брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Ай ёо доктор” хэмээх нэвтрүүлэг зурагт, олон нийтийн сүлжээгээр цацан олонд танигдсан эмч Б.Дугархүүг хилээр гарахыг нь хязгаарлажээ. Прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталж, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналаа шүүхэд хүргүүлсэн байна.
Уг саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 26-нд хэлэлцээд Б.Дугархүүг эд хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар тооцож, хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус шүүхийн эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр дээрх компаниараа дамжуулж Эрүүл мэндийг дэмжих сантай эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулж ямар нэгэн ажил гүйцэтгэлгүйгээр 278 сая төгрөгийн санхүүжилт авч ашигласан хэрэгт холбогдсон юм. ЭМЯ-ныхан сайд С.Энхболдынхоо өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Б.Дугархүүгийн компанид давуу байдал олгож, уг мөнгийг шилжүүлсэн гэдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.