“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3,2 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 000 төгрөг олгохоор шийдэж, өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Иргэн та:
Энэ жил төрд байгаа иргэдийн мэдээллийг ашиглаж, хүүхдийн мөнгөний данс, иргэний хувийн дансаар олгоод дуусна. Харин 2025 оноос хувьцааны дансаар олгоно. Тэгэхээр энэ жилдээ багтаж, Үнэт цаасны компанид хандаж, хувьцааны данс нээлгэх шаардлагатай юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1,3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104 000 төгрөг өнгөрөгч нэгдүгээр сард олгосон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.