СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴13 настай охиныг хүчирхийлсэн цагдаагийн дөрвөн алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, мөрдөн шалгаж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:

-Цагдаагийн байгууллагын дотоод хяналт аюулгүй байдлын нэгжээс , гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж тогтоосон. Улмаар ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны тусгай мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж байна.

. Цагдаагийн байгууллага алба хаагчдаа үнэн шударгаар шалгаж чадах уу гэсэн байна. Гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулж, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх гэсэн зарчим бий. Цагдаагийн байгууллагаас энэ зарчмаа баримталж ажиллана. Хэрвээ алба хаагчид гэм буруутайн тогтоогдвол алба хаагчдыг өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй. 

Хувь хүний мэдээллийн нууцын тухай хуульд зааснаар орон нутгийн нэр, холбогдсон алба хаагчдын нэр, хохирогчийн нэрийг хэлэх боломжгүй. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дээрх мэдээллийг хүргэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн өргөдөл гомдлынхоо шатанд явагдаж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.