СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-04

Төөрсөн аав, хүү хоёрыг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн "Улаан-Эрэг" гэдэг газар аав хүү хоёр төөрсөн байсныг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, ОБГ-т өнгөрсөн шөнө 01:43 цагт "Аав хүү хоёр автомашинаа шаварт суулгаад, автомашинаасаа бууж яваад төөрсөн" гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 17 зм зам туулан 02:21 цагт очиж иргэн Б /40 настай, эрэгтэй/, хүү М /8 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Ингээд тус багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /автомашинаас нь хойд зүгт 3 км/-аас 02:50 цагт эсэн мэнд олжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.