СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүртгэлгүй 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч яваад хураалгуулжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

"Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фэйсбүүк орчинд залилан хийдэг болсон байна" гэх мэдээллийн дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулжээ.

Шалгалтаар иргэн “А”, “М” нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төвийн гадна талд бүртгэлгүй дугаар зарж байсан нь тогтоогдсон байна.

Тус иргэдийн тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийхэд эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг хурааж авчээ.

Эзэмшигч нь тодорхойгүй эдгээр дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан Н шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилан байдлаар тогтоогдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд аливаа үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ тухайн байгууллагын албан ёсны баталгаат газруудаас худалдагдаж буй дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.