Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө
Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам(ХЗДХЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч Н.Мягмарыг томилжээ.
Тэрбээр Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажлын туршлага
- 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
- 2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
- 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
- 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
- 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
- 2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
- 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
- 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
- 2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай