СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон тооны загас хүчилтөрөгчийн дутагдалд орж үхжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Алтай Таван богдын байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын бүсэд Даян нуурын баруун эрэгт олон тооны загас үхсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас энэ талаар тодруулахад “Нуурын эрэг дагуух хоёр хэсэг бүхий хонхор газарт олон загас боогдож үхсэн. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтэн, судлаачаас бүрдсэн баг тухайн газарт ажиллаад . Гол, нуур хөлдөх, гэсэх үед ийм явдал тохиох нь бий. Гэхдээ ШУА-ийн Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр дээж авсан. Үхсэн загаснуудыг нуураас гаргах, устгах, ойр орчмыг ариутгах ажлыг зохион байгуулж байна. ” гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.