СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Андын илч” гэх хэргийн шүүгдэгчдийг шүүх танхимд хүргэх явцад багтай хүмүүс зодож, дарамталжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Хятадуудын захиалгаар “Андын илч” компанийнханд халдсан хүмүүсийн шүүх хурал өчигдөр эхэлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас үргэлжлэх байв. Гэтэл шүүгдэгчдийг шүүх танхимд авч ирэхдээ зодож, хүчирхийлснээс болж шүүх хурал хойшилжээ.

Энэ талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч

-Тусгайгийнхан гэх баг зүүсэн хүмүүс шүүгдэгчдийг зодож дарамталсан байна. Уг явдал хорих ангиас шүүх танхим хүртэл үргэлжилсэн. Шүүгдэгч нар шүүхийн танхимд орж ирэхдээ явж чадахгүй унаж байсан. Тус үйл явдлыг зөвхөн би биш шүүх танхимд байсан алба хаагч нар бүгд харсан гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochun
7 сарын өмнө
202.9.46.21

Шүүгчид одоо ер нь л зөв шүүхгүй бол эрсдэлтэй болж бна шүү.

иргэн
7 сарын өмнө
202.55.188.83

энэ хэрэг анх гарахад ИХ,гишүүн батсуурийн захталга гэж яригдаж байсан ортойл болж таархана захиалагчаа зарлуулахгүй гэж зодоо биз

Зочин
7 сарын өмнө
139.5.218.108

Тэмүүжин Хууль Зүйн сайд байхдаа Цагдааг ард иргэдийнхээ эсрэг биш хуулийн дагуу ажилладаг болгох гэж их тэмцсэн цагдаагийнхан хар тамхичин хүүхнээр Тэмүүжингийн эсрэг гүтгэлэг тараалгаж байв. Мөн Тэмүүжин Шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд шүүгч болон шүүгдэгчдийг хамгаалдаг тусгай Маршалын алба бий болгосон боловч Цагдаагийнхан мөн татан буулгаж өөрсдөө Шүүх болон шүүгдэгчдийн хамгаалалтыг авсан одоо үр дүн нь энэ. Энэ дарамтлуулсан холбогдогчид мэдээж энэ Хятад компанийг булаах ажиллагаанд оролцсон цагдаа нарын талаар мэдүүлэг өгөх байсан байх тэгээд нөгөө хэд нь дарамталж хэлэх үг ч алга.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.