Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж буй. Өнгөрсөн хугацаанд шар усанд автсан нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр сувгийг татаад байна.
Мөн гурван гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгосон. Энэ хүрээнд 310 айл, таван аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар шар усны долоон дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллав. Тодруулбал,
Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны арын гудамжинд далан хальж, айлын хашаанд ус орсон гэх дуудлага, мэдээллийн дагуу ГУББГ-аас үзлэг шалгалт хийж, зөвлөгөө өгөөд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.